Зарим орлогыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх тухай
2025/04/26
Санаачлагч: Б.СОЛОНГО

Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 40 орчим гишүүдийн хамтран санаачилсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ойрын өдрүүдэд Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдэх гэж байна. Тус хуулийн төслийг хуульчлан баталснаар доорх асуудлуудыг нэг мөр зохицуулж, хүн, хуулийн этгээдийн ажил, бизнес, үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, ачааллыг бууруулах, ашиг орлого, өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, цаашлаад далд эдийн засгийг ил болгож, чөлөөт зах зээлийн харилцааг тэлэх ач холбогдолтой гэж хууль санаачлагчид үзэж буй юм. Хуулийн төслөөр одоогийн зохицуулалтуудаас нэн даруй засан сайжруулах шаардлагатай дараах асуудлуудыг шийдвэрлэхийг зорьжээ. Үүнд: 1. өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулан ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасах, эдгээр гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах; 2. ажил олгогчоос ажилтанд олгосон хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах; 3. ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг даатгуулагчийн адил тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээгээр тогтоох зэрэг хамаарна. Энэ удаагийн өөрчлөлтөөр хэнээс, ямар орлогоос, ямар хязгаартайгаар нийгмийн даатгалын шимтгэл авах асуудлыг ийнхүү тодорхой болгон зохицуулснаар хууль хоорондын зөрчлийг зохицуулж, эдийн засагт эерэг үр дагавар авчирч иргэд, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, бизнест таатай орчин бүрдүүлээд зогсохгүй далд эдийн засгийг ил болгоход нөлөөлөх юм байна.
Үр дүн
Саналын явц:
Нийт санал: 12
| Нийт эрэгтэй | 9 (75.0%) |
|---|---|
| Нийт эмэгтэй | 3 (25.0%) |
| Дундаж нас | 36.2 нас |
| Байршил | Улаанбаатар |
| Хурд | +5% |


Э.БИЛГҮҮН
дэмжиж байна
Д.ОТГОНЦЭЦЭГ
Demjij bna
Нэрээ нууцалсан
Энэ парламентийн зайлшгүй хийх ёстой чухал өөрчлөлтийн нэг шүү. Дэмжиж байна
Нэрээ нууцалсан
Систем ажиллаж байна
Нэрээ нууцалсан
Дэмжиж байна.
Нэрээ нууцалсан
demjij bna
Н.ТУЛГА
Дэмжиж байна !
Ш.БАТБААТАР
Дэмжиж байна
А.БАТПҮРЭВ
Дэмжиж байна.
Нэрээ нууцалсан
Дэмжиж байгаа. Маш яаралтай өргөн барьж хэлэлцүүлэх ёстой гэж харж байгаа.
Нэрээ нууцалсан
Саналыг маш анхааралтайгаар харж байгаа бөгөөд энэхүү хуулийн төслийг манай бизнесийнхэн дэмжин амтран ажиллана гэж итгэж байна.
Нэрээ нууцалсан
Тиймээ УИХ-ын гишүүд бас нам харгалзахгүйгээр дэмжиж ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүс, жижиг дунда бизнес эрхлэгчдийнхээ татвар, төлбөрийн дарамтын бага боловч бууруулах шаардлагатай байна.